Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.01.29-02.04/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 47 суманд аюулт үзэгдэл, ослын 112 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гурван иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 10 хүн нас барж, 2 хүн гэмтэж бэртжээ.

Тодруулбал, Гал түймрийн улмаас хоёр, зам тээврийн ослын улмаас тав, ахуйн ослоор гурван хүн амиа алдсан аж.

Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 25 нь  хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 2 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу