УИХ дахь Монгол Ардын намын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.20)


Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хаврын чуулган эхлээд МАН-ын бүлэг хуралдсан. Уг хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс энэ хаврын чуулганы эхэнд авлигатай тэмцэх бодлогыг чангатгах чиглэлд Засгийн газраас болон УИХ-ын нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиудыг нэн яаралтай хэлэлцэх хүсэлтийг тавьсан. Энэ саналыг намын бүлэг 100 хувийн саналаар дэмжлээ. 

Засгийн газраас 5Ш ажиллагааг зарласан. Үүний нэг болох “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн албаны хууль, төрийн өмчит үйлдвэрийн газруудад холбогдох хуулиудыг зөрчиж, томилогдсон албан тушаалтнуудыг дөрөвдүгээр сарын 6-ны дотор чөлөөлж, дөрөвдүгээр сарын 10-ны дотор хэрхэн яаж шийдвэрлэсэн талаараа мэдээллийг ЗГХЭГ-т ирүүлэхийг үүрэг болгосон. 

Оны өмнө АТГ-аас жилийн эцсийн тайлангаа олон нийтэд танилцуулсан. Энэ үеэр төрийн албаны хувийн ашиг сонирхлын, нитийн албанд нитийн албан тушаалтны дагаж мөрдөх хуулиудыг зөрчиж томилогдсон 800 орчим алба хаагч байна гэж мэдээлж байсан. Үүнээс гадна иргэдтэйгээ, төрийн албан хаагчидтайгаа хамтраад “Шүүр” ажиллагааны хүрээнд хууль зөрчиж томилогдсон эдгээр хүмүүсийг чөлөөлөх ажлыг зохион байгуулалттайгаар хийнэ” гэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу