Иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Parliament нийтийн өргөдлийн цахим хуудаст “Гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулж, эзэмшүүлэх хуулийн заалтыг цуцлах” өргөдлийг байршуулсан. Уг өргөдлийг дэмжсэн хүний тоо 100 мянгыг давжээ. 

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэд, малчидтай уулзаж явахад газрыг гаднынханд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах хуульд санаа зовж, хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор иргэн Нямжавын Номун-Эрдэнэ энэ оны нэгдүгээр сарын 22-нд гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хуулийн төслийг хүчингүй болгох, цуцлахыг санаачилж, D-Parliament-д өргөдөл байршуулсан. Энэ санаачилгыг өнөөдрийн байдлаар 100 мянга 117 иргэн дэмжсэн байна.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу иргэд хууль санаачилж, түүнийг нь 100 мянгаас дээш иргэн дэмжсэн бол УИХ-ын тамгын газар хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой. Улмаар УИХ-ын байнгын хороод, чуулганаар хэлэлцэх учиртай. Иймээс бид цахимаар хуралдаж, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэнэ” хэмээн хэллээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу