Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.02.05) боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн засаг дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:

-Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг “Нэг хот, нэг гэр бүл” уриан дор зохион байгуулж, дүүргүүдийн хэмжээнд аян зарласан. Нийт зургаан дүүргийн хэмжээнд 2,482,219 ам метр талбай цэвэрлэж, 3725 тонн цас, мөс ачлаа. Зам, талбайн цэвэрлэгээний төвийн 24 байгууллага, 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машин, техниктэйгээр ажиллаж байна.

1100 тонн давс, 2300 тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байгаа. Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа байгууллагуудад даалгаж, хариуцлагатай жижүүр томилж байна” гэлээ.

Нийслэлийн 26 байршилд халиа тошин үүссэн бөгөөд 18 байршилд дүүргүүд, найман байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллаж байгаа аж. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87.090, гэрэлтүүлгийн шон 75.486, удирдлагын шит 1208 бий. Мөн гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгаа талаар албаныхан мэдээллээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу