Монгол Улсын шүүх байгууллага, Канад улсаас туршлага судлах ээлжит уулзалт өнөөдөр болсон юм. Хурлын үеэр Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга Д.Мөнхзоригоос өнөөгийн нөхцөл байдлыг тодрууллаа.

Д.Мөнхзориг: Шүүхийн сахилгын хорооны ажлын албаны дарга

“Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан мэргэшсэн түвшинд бэлтгэгдэх хэрэгтэй.”

Өнгөрсөн жилийн хугацаанд 600 гаруй гомдол мэдээллийг сахилгын хороо хүлээн авсан. Үүнээс 40 орчим шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж, 5 шүүгчийг огцруулах арга хэмжээ авч ажилласан байна. Хувь хүний нууц, байгууллага, төрийн нууцтай холбоотой шүүх хурал хаалттай явагддаг. Хувь хүний мэдээллийг хамгаалах хууль, тогтоомжоор мөн хязгаарлагдаж байгаа. Тиймээс хурлийн тов, шийдэл зэрэг нь хууль эрх зүйн хүрээнд тодорхой хэмжээнд нээлттэй. Харин шүүгдэгчийн хувийн мэдээллийг шууд дамжуулах, иргэдэд нээлттэй болгох нь одоогийн нөхцөлд эрсдэл дагуулж болзошгүй юм.

 Канад улсын туршлагаас үзэхэд цаашид бүрэн нээлттэй болох нь олон нийтийн хардалтыг бууруулна. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд мэргэшсэн түвшинд бэлтгэгдэх хэрэгтэй. Бүрэн мэдээллийг нээлттэй авснаар хуулийн хүрээнд хязгаарлалттай дамжуулах ёстой. Түүнээс бусдаар хэн нэгэн иргэн шууд дамжуулалт хийгээд бүх мэдээллийг ил тодоор нийгэмд түгээх нь хор уршиг дагуулах юм. Хууль эрх зүйн орчныг мөн бүрэн гүйцэт болгохоор хэлэлцүүлэг өрнөж байна.

А.Сайханбаяр

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу