АНУ-ын Засгийн газар Тайванийн зэвсэгт хүчинд “Stinger” агаарын довтолгооноос хамгаалах систем (MANPADS) хандивласан талаар “The Taipei Times” сонин мэдээлжээ.

АНУ-ын тусламжийн багцад “Stinger” (MANPADS)-ээс гадна 1000 ширхэг M240B пулемёт, байлдааны 80 мянган иж бүрдэл хэрэгсэл, агаарын бөмбөлөг, хөлөг онгоцны эсрэг “Харпун” далавчит пуужингийн газар хөөргөгчийг ашиглах сургалтын цогцолбор багтжээ.

Тайвань 2017, 2019 онд АНУ-тай “Stinger” MANPADS 500 пуужин, 178 хөөргөгч, 170 иж бүрдэл царай таних систем нийлүүлэх гэрээ байгуулжээ. Хэлэлцээрийн дагуу нийт 13.46 тэрбум тайланд доллар (NT$-ойролцоогоор 429.2 сая ам.доллар)-ын үнэ бүхий зэр зэвсэг нийлүүлэх бөгөөд 2025 онд дуусгах төлөвтэй байгаа аж.

Вашингтон “Нэг Хятад” бодлогыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Тайбэйгийн засаг захиргаатай харилцаа холбоогоо үргэлжлүүлсээр байгаа юм. АНУ Тайванийн зэвсгийн гол нийлүүлэгч бөгөөд Хятадын ГХЯ-наас мэдээлснээр, Америкийн зэвсэгт хүчнээс тус аралд нийлүүлсэн зэр зэвсгийн хэмжээ хэдийнэ 70 тэрбум ам.доллар давжээ.

Эх сурвалж: THE TAIPEI TIMES

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу