Шинээр ирсэн автобусуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс  гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа ажээ. Энэ нь тодорхой хугацаа шаардаж буйг НЗДТГ-аас учирлалаа.

Мөн нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал аж. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо.

Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн  В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна.

Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо. Мөн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Хотын дарга Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15-ны өдөр гэхэд автобусны гаралтын тоог 1200-д хүргэнэ. Ч чиглэлд явах автобусны тоог нэмнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цуглаад байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно.

Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Зургаадугаар сар гэхэд дунд оврын автобусны тендер зарлаж, гэр хорооллын захын чиглэлд явуулна” гэлээ.

                                       

Х.ТҮШИГ 

5 САНАЛ

  1. Хуулийг гууль болгох ийм амархан юмуу. Авто бус компани жолоочоор ажилд орох гэхээр заавал D ангилалтай. Мэргэжсэн гээд авдаггүй юм байна лаа. Эсвэл D хэрэггүй болсон уу

  2. Чадваргүй жолооч нар нэмэгдэж аюул хийх вий дээ. 2рт наагуур цаагуур мөнгө олдог Монголд бараг автобусны жолооч шиг өндөр орлоготой шүүгч ховор шүү. Тэгж байхад нэмээд юун 24 сарын тэтгэмж вэ. Энэ чинь татвар төлөгчийн мөнгийг яаж монгол улс хөгжнөө 1 дарга гарч ирээд ямар ч тооцоо судалгаагүй дураараа ярьж болдог юм байхаа

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу