“Банш Батаа” гэх нэрээр олонд хэдийнэ танил болсон жүжигчин Д.Баттөмөрийг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагнахаар болжээ. 

Түүний найруулсан даунтай хүүхдийн талаар өгүүлэх “Трио” УСК 2023 онд таван тивийн 17 улсаас 22 шагнал хүртэж, Монголын кино урлагийн түүхэнд шинэ хуудас бичсэн билээ. Энэ амжилтыг нь үнэлж, түүнийг сар шинийн баярын өмнө шагнахаар болжээ. 

Сануулахад, тэрбээр 1996-2000 онд СУИС-ийг Ардын жүжигчин Ж.Лхамхүүгийн удирдлага дор суралцан төгссөн. Улмаар 2000 оноос одоог хүртэл тайз, дэлгэцийн урлагт зүтгэж яваа юм. Тэрбээр 2008 онд Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнуулж байв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу