Грэммийн шагнал гардуулах 66 дахь удаагийн ёслолоос реппер Киллер Майк гурван шагнал хүртсэн бөгөөд түүнийг шагналаа гардаж авсны дараа цагдаа нар гавлан баривчилжээ. Энэ талаар “The Hollywood Reporter” сонины сэтгүүлч Крис Гарднер мэдээлсэн байна.

Тэрбээр репперийг баривчилж буй бичлэгийг өөрийн X (хуучнаар Twitter) хуудастаа байршуулжээ. Сэтгүүлч Гарднер “Реппер Киллер Майкийг “Грэмми”-ийн гурван шагнал (шилдэг реп-дуу, эрдэмтэн инженерүүдэд зориулсан шилдэг рэп гүйцэтгэл, шилдэг рэп цомог) хүртсэний дараа “Crypto.com arena”-гаас гавлаж авч явсан. Хэн нэгэн түүнийг хажуугаар нь өнгөрөхөд “Майкийг чөлөөл” хэмээн хашгирч байсан” гэж бичжээ.

Сэтгүүлч нэрээ нууцалсан албан тушаалтны мэдээллээс иш татан, репперийг шагнал гардуулах ёслолтой холбоотойгоор бус, зөрчил гаргасны улмаас баривчилсан гэж мэдээлсэн байна.

Киллер Майк (жинхэнэ нэр нь Майкл Сантьяго Рендер) өмнө нь буюу 2003 онд OutKast-ын “The Whole World” киногоороо “Грэмми”-ийн шагнал хүртэж байжээ.

Эх сурвалж: THE HOLLYWOOD REPORTER
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу