УИХ дахь Монгол Ардын намын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. (2023.03.20)


Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Авлигын улмаас хураагдсан мөнгө, хөрөнгийг тулгамдаж байгаа салбарт ашигладаг байх зохицуулалт хийхийг иргэд, олон нийтийн зүгээс шаардлага тавьж байгаа. Өнөөдөр намын бүлгийн хуралд УИХ-ын гишүүдийн дийлэнх нь хураагдсан хөрөнгийг нийгэмд хэрэгцээ, шаардлагатай байгаа цэгүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй гэж үзэж байна. 

Тийм учраас үүнийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-д хууль санаачлах шаардлага үүсэж байгаа.

Одоогийн зохицуулалтаар бол хураагдсан мөнгө Төрийн санд ордог, хураагдсан хөрөнгө Төрийн бүртгэлд орж байгаа. 

Төрийн санд орсон мөнгийн өөр зүйлд ашиглах зохицуулалт байхгүй. Тэгэхээр хуулийн нэмэлт өөрчлөлт хийсний үндсэн дээр авлигын журмаар хураагдсан хөрөнгийг Эрүүл мэнд, боловсрол гэх мэт нийгэмд тулгамдаж байгаа салбаруудад зориулаад явах нөхцөл бүрдэнэ” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу