Суудлын автомашин жолоодож явсан иргэн айлын хашаа мөргөж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн “Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн, автомашины хаалгыг онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр (2024.02.05) 07:40 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын  “Toyota Harreir” загварын суудлын автомашин айлын хашаа мөргөж автомашины жолооч Б /67 настай, эрэгтэй/ нас барсан байсныг долоон минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу