Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан хоёрдугаар сарын 8, 9-нд болно. Тус барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр зодоглохгүйгээ мэдэгдлээ. 

Тэрбээр “Би сар шинийн барилдаанд өмнө нь хоёр удаа зодоглосон. Нэгэнд нь дөрвийн даваанд, нэгэнд нь тавын даваанд өвдөг шороодсон. Бэртэлтэй байгаа учир энэ жилийн сар шинийн барилдааныг өнжиж байна” хэмээн хэллээ. 

Дашрамд дурдахад, улиран одож буй, VII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Монгол Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ.

Улсын заан М.Лхагвагэрэлээр долоо давж, үзүүр, түрүүнд үлдсэн Б.Бат-Өлзий заан Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж, Монгол Улсын заан  цол хүртэж байв.

Х.ТҮШИГ

2 САНАЛ

  1. Цлс төрийхнийг дагаад балайрцан яваа гэсээн өнөрболор гэж хужаа хүүхэнтэй

  2. Цлс төрийхнийг дагаад балайрцан яваа гэсээн өнөрболор гэж хужаа хүүхэнтэй

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу