Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 390 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ.

Авлигатай тэмцэх газраас өнөөдрийн байдлаар ажиллагаанд 278 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байгаа талаар мэдээлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 13 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгасан байна. Хяналт шалгалтаар хууль зөрчсөнийг илрүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг нарийвчлан шалгуулахаар хоёр хүний материалыг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.

Улсын хэмжээнд албан тушаалтны ХАСХОМ-ийн 2023 оны шинэчилсэн бүртгэл энэ сарын 2-ны өдрийн байдлаар 82 хувьтай байгаа аж.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу