УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ. Түүнийг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг маргааш /2023.03.21/ Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.

Гэтэл тэрбээр “БНСУ-д ээжийгээ эмчлүүлж яваа учир хуралд оролцох боломжгүй. Миний асуудлыг яралтай шийдвэрлэж өгнө үү” хэмээн хүсжээ. 

Энэ талаар УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Маргааш өглөө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Энэ хуралдаанаар Ж.Мөнхбат гишүүний асуудлыг хэлэлцэнэ. 

Ж.Мөнхбат гишүүнтэй бид холбогдож байгаа. Өөрөө бол ирж амжихгүй гэсэн. Ээжийгээ эмчлүүлж байгаа учраас хуралд оролцох боломжгүй. Миний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч гэх хүсэлтийг тавьсан байгаа. Тийм учраас өөрийн биеэр ирэхгүй байсан ч хэлэлцэнэ” гэлээ.  

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу