Хоёрдугаар сарын 7-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09.30-13.30 ЦАГТ: 

ГХЯ-нд: СЭЗИС, Бизнесийн зөвлөлөөс “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулна.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийх айлчлал эхэлнэ.

11.00 ЦАГТ: 

Нийслэлийн 162-р сургуульд: ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас 2.4 мянган сурах бичиг, гарын авлага хүлээлгэн өгнө. Утас: 9974-9024.

11.00 ЦАГТ: 

ЭМЯ-нд: Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц,  амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар зөвлөнө. Утас: 9191-5340, 8911-9482, 9612-1060.

11.00 ЦАГТ: 

“Элэгний B, Д вирустэй тэмцэгчид” ТББ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс зарласан гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендэртэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандана. Утас: 9999-8648, 8010-4305.

11.40 ЦАГТт: 

Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР” тусгай үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд уламжлалт сав суулга, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл, уламжлалт тоглоом наадамтай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэнэ.

11.40 ЦАГТ: 

МҮЭХ-ны байранд: МҮЭ-ийн холбооны нэрэмжит “Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна. Утас:9914-9240 9511-5380.

 “ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 ЦАГТ: 

Дэлхийн буриад үндэстний Их хурал, энэ жил болох Алтаргана наадмын талаар хэвлэлийн бага хурал болно.

11.30 ЦАГТ: 

НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж “Эко авто машин импортлогчдын холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ

“Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Т.Баярхүү иргэд, ААН-үүдийн өр зээлийн талаар мэдээлнэ.

12.30 ЦАГТ

“ЭТТ” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлнэ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу