Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Улмаар Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаад буй.

Т.Аюурсайханыг чөлөөлж байгаа учраас дараагийн сайд хэн болох нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. 

Тэгвэл Т.Аюурсайханыг энэ долоо хоног багтаан чөлөөлж, 14 хоногийн дотор дараагийн сайдыг томилох аж. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Т.Аюурсайханыг энэ долоо хоногт багтаан сайдаас чөлөөлж, орны хүнийг нь томилно.

Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд 14 хоногийн дотор дараагийн сайдыг оруулж ирэх учиртай.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар одоогоор бүлэг дээр яригдаагүй байна.

МАН-ын байр суурь бол парламентын тогтолцоог төгөлдөржүүлэх, дархлааг сайжруулах. Судлаачдын зүгээс нэг тэрбум төгрөг зарж парламентын гишүүн болдог тогтолцоог өөрчлөх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь өөрөө 76 гишүүнтэй мажоритар тогтолцоог өөрчлөх гэсэн үг. Холимог тогтолцоог оруулж, гишүүдийн тоог нэм. Ингэж байж төр тогтвортой байна гэж байна.

Төр тогтвортой байна гэдэг нь төрд нэг нам тогтвортой байхаас илүү бодлого шийдвэр нь тогтвортой байж парламент сонгогдог хэлбэр рүүгээ явах юм” гэлээ. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын дараагийн сайд хэн болох талаар бичсэн “Дараагийн сайдын марафон” нийтлэлийг ЭНД дарж уншина уу. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу