Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендэр нарыг нийслэлийн төв талбайд албан ёсоор угтан авлаа.

Энэ удаагийн төрийн айлчлал нь ХБНГУ-аас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж байна.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2008 оноос хойш “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд харилцаж байгаа юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу