Гадаад худалдааны 2024 оны эхний нэг сарын гадаад худалдааны барааны статистик мэдээлэл гарав. Тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилвал БНХАУ-д 84.6 хувь,  Энэтхэгт 8.3 хувь, БНСУ-д 6.2 хувь тус тус ногдож байгаа аж.

Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 4.5 сая ам.долларын бараа нийлүүлсэн байна. Барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл БНХАУ-д 84.6 хувь, Энэтхэг 8.3 хувь, БНСУ-д 6.2 хувь, ОХУ-д 0.9 хувь тус тус ногдож буй аж.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 64.0 хувийг БНХАУ-аас, 19.6 хувийг ОХУ-с, 8.8 хувийг Энэтхэгээс тус тус олгосон байна.

Нийт 10.8 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн бөгөөд гарал үүслийн улсаар авч үзвэл ОХУ-д 97.9 хувь, БНХАУ-д 1.5 хувь тус тус ногдож байгаа аж.

Монгол Улс дэлхийн 113 орноос гарал үүсэлтэй бараа импортлосноос БНХАУ-д 38.7 хувь, ОХУ-д 26.0 хувь, Японд 13.3 хувь; БНСУ-д 3.4 хувь, АНУ-д 2.5 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 84.0 хувийг эзэлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу