Цагдаагийн байгууллагаас фейсбүүк цахим сүлжээнд “Алтанчимэг Энхчимэг” нэртэй хаяг ашиглаж орон нутгийн олон гишүүнтэй фейсбүүк группүүдэд “Годон гутал лизингээр зарна” гэх зар мэдээ нийтэлж, 31 удаагийн үйлдлээр иргэдээс 28.000.000 төгрөгийг залилсан хэргийг 33 настай “Э” гэгч үйлдсэнийг илрүүлжээ.
Дээрх этгээд нь гутал худалдан авах гэж байгаа иргэдийн урьдчилгаа төлбөрийг хууль бус онлайн покерын дансанд шилжүүлэн авч цэнэглэлт хийлгэн тоглож, иргэдийг хохироосон байна.
Иймд иргэд та бүхэн өөрт зайлшгүй хэрэгтэй асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай, эх сурвалжтай мэдээллийг үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх, бараа материал худалдах, худалдан авахдаа тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай заавал холбогдох, тухайн хаягийг найдвартай эсэхийг шалгаж залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу