Нийтийн тээврийн чиглэлийн замналыг өөрчлөх талаар дүүрэг хороодын Засаг дарга болон иргэдээс ирүүлсэн саналыг дахин өөрчлөлт оруулжээ.

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2024 оны хоёрдугаар сарын 09-ний өдрөөс,

  • М:2 “Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”,
  • М:6 “ТЭЦ-3-Баянмонгол хороолол-Шинэ 100 айл-Монгол Тэмүүлэл сургууль”,
  • Ч:6 “Толгойт–10-р хороолол”,
  • Ч:10 “Гадна тойруу-Баянмонгол хороолол-ТЭЦ-3”, Ч:23 “Чингэлтэй/Зүрх Уул/-Хүнсний 4-р дэлгүүр-Бөмбөгөр худалдааны төв”,
  • Ч:33 “Шадивлан-7 буудал-Сансарын тойрог”,
  • Ч:70 “ТЭЦ 3 – Нарны гүүр-Бөмбөгөр худалдааны төв-Ард кино театр”,
  • Х:1 “Санзайн эцэс-Их Тамир-Зунжин худалдааны төв-7 буудал”,
  • Х:2 “Шарга морьт-Зунжин худалдааны төв-7 буудал”,
  • Х:6 “Өлзийт хороолол– Яармагийн 3-р буудал”, Х:7 “Туул тосгон–Биокомбинат–Яармагийн 3-р буудал”,
  • Х:9 “Био комбинат–Яармагийн 3-р буудал” болгон өөрчилж үйлчилгээг эхлүүлж байна.

Х.ТҮШИГ

3 САНАЛ

  1. Ч;59 буюу ХМК-ОФИЦЕРУУДЫН ОРДОН гэсэн чиглэлийг явуулж өгөөч.
    ХАНЫН МАТЕРИАЛ КОМБИНАТад автобус маш цөөн байна. Автобусны тоог нэмэгдүүлж өгөөч. Автобус хүлээж ажил, сургуулиасаа их хоцорч бнаа

  2. Алтай хотхон-ын автобус маш удаан болохоор зөндөө явуулж өгөөч бас таван шараас вокзал хүртэл автобус явуулж өгөөч

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу