Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн тоглолтууд үргэлжилж буй. Өнөөдөр (2024.02.10) “BCH Garid” болон “Хасын Хүлэгүүд” багуудын цувралын долоо дахь тоглолт болсон.

Тоглолтын төгсгөлд “BCH Garid” багийн тоглогч Б.Болдбаатар дээд лигийн шүүгчийг алгадсанаар техникийн алдаагаар шийтгүүлж талбайгаас хөөгдсөн юм.

Энэ асуудлаар Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн Ажлын хэсэг хуралджээ. Улмаар Б.Болдбаатарын Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй тэмцээнд оролцох эрхийг 2025 оныг дуустал хассан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу