Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН13-НЫ 08-20 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Ихэнх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч, явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6…-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2…-3 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурна шуурна. -10…-12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. -14…-16 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -14 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу