Европын холбоо (ЕХ)-ны Зөвлөл Оросын битүүмжлэгдсэн хөрөнгийг Украинд ашиглах эрх зүйн үндэс болох тогтоолыг баталжээ. Энэ тухай тус зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Тус мэдэгдэлд “Зөвлөл өнөөдөр Европын холбооны хязгаарлалтын арга хэмжээний улмаас царцсан ОХУ-ын Төв банкны (ТБТС) хөрөнгө, нөөцийг эзэмшиж буй үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагуудын үүргийг тодорхой болгосон шийдвэр, тогтоолыг баталлаа” гэжээ.

Баримт бичигт тайлбарласнаар, тус зөвлөлөөс “Төв банкны нэг сая еврогоос дээш хөрөнгөтэй төвлөрсөн хадгаламжийн сангууд ЕХ-ны хязгаарлалтын арга хэмжээний үр дүнд хуримтлагдсан яаралтай бэлэн мөнгөний үлдэгдлийг тусад нь бүртгэх, мөн холбогдох орлогыг тусад нь хадгалах ёстой гэж шийдвэрлэсэн аж. Үүнээс гадна хадгаламж эзэмшигчид олсон цэвэр ашгаа захиран зарцуулахыг хориглосон байна.

Уг баримт бичигт “Энэ нь тус зөвлөлд энэхүү цэвэр ашгаас ЕХ-ны төсөвт санхүүгийн хувь нэмэр оруулах, Украиныг дэмжих, түүнийг дараагийн шатанд сэргээх талаар шийдвэр гаргах боломж олгож байна” гэж онцолжээ.

Түүгээр ч барахгүй “Энэхүү санхүүгийн хандивыг ЕХ-ны төсвөөр дамжуулан Украины санд шилжүүлж болох бөгөөд энэ талаар зөвлөл болон Европын парламент 2024 оны хоёрдугаар сарын 6-нд урьдчилсан тохиролцоонд хүрсэн” гэж тэмдэглэсэн байна.

Мэдэгдэлд дурдсанаар, баталсан тогтоолоор Их долоогийн байр сууринд нийцүүлэн, гүйлгээг хориглох, түүнчлэн ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн эзэмшилтэй холбоотойгоор төвлөрсөн хадгаламжийн байгууллагуудын хүлээн авсан орлогын эрх зүйн байдал, тэдгээрийг эзэмшдэг компаниудын дүрмийг тодорхой зааж өгсөн байна”

Европын холбооны Удирдах зөвлөл “ОХУ-ын Төв банкны хөрөнгө, нөөцийг эзэмшихтэй холбоотой эрсдэл, зардлыг харгалзан, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллага бүр эрх бүхий хөрөнгө, эрсдэлийн удирдлагын шаардлагыг дагаж мөрдсөн тохиолдолд эдгээр цэвэр ашгийн тодорхой хэсгийг гаргах зөвшөөрөл олгохыг эрх бүхий байгууллагаас хүсч болно” гэжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу