Монголын волейболын үндэсний дээд лигийн “Өмнөговь Шанх Транс” багийн тоглогч, үндэсний шигшээ багийн тамирчин, спортын мастер Б.Батсуурь Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубайн нэгдүгээр лигт тоглохоор болжээ. 

Тодруулбал, тэрбээр тус лигийн “Shabab Al Ahli” багт гурван сарын хугацаатайгаар тоглохоор гэрээ үзэглэсэн байна. Улмаар тун удахгүй эх орноосоо мордох аж. 

Б.Батсуурь өнгөрсөн 2023 онд Азербайжаны лигт тоглож, мөнгөн медаль хүртсэн юм.

Түүний энэ жил легионероор тоглох “Shabab Al Ahli” клубийн тухайд анх хөлбөмбөгийн багтай байсан бөгөөд 2017 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, сагсан бөмбөг, волейболын багтай болсон. Улмаар волейболын баг нь богино хугацаанд улсынхаа шилдэг багуудын тоонд орсон байна. Тус баг Бразил, Серби, АНУ зэрэг дэлхийн олон орны чадварлаг тоглогчдоос бүрджээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу