ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 36 дугаар чуулганаас Дэлхийн радиогийн өдрийг жил бүрийн хоёрдугаар сарын 13-н ы өдөр тэмдэгнлэхээр тогтоожээ (2011 он). Радио төхөөрөмжийн тухайд Италийн инженер Гульельмо Марконийг дэлхийд анхны амжилттай радио системийг бүтээгч гэж хүлээн зөвшөөрсөн юм.

Гэвч Марконигоос нэг сарын дараа холбоо барьж болдог радио хүлээн авагчийг 1895 онд бүтээсэн Александр Поповыг Орост радио-телеграфийг зохион бүтээгч гэж үздэг билээ. Харин АНУ-д  1893 онд радио хүлээн авагчийн патент авсан Никол Теслийг радиог  бүтээгч гэж үздэг аж. 1943 онд түүнийг  анхдагч гэж шүүхээр хүлээн зөвшөөрсөн байна.  Маркони, Поповын системийг бодвол, Теслийн систем нь  радио дохиог акустикийн дуу болгон хувиргах боломж олгож байжээ.

1934 оны есдүгээр сарын нэгний өдөр “Анхаараарай, радио хорооноос ярьж байна” гэсэн дуу хоолой улс орон даяар цацагдсанаар Монгол Улс даяар радио өргөн нэвтрүүлэг албан ёсоор эхэлж байв.

1934 оны есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Лувсаншарав, Холбооны сайд Мэнд зэрэг албаны хүмүүс радиогоор ээлжлэн баярын мэндчилгээ дэвшүүлж байв. Энэ тухай радиогийн үйл ажиллагааг бичдэг тэмдэглэлийн дэвтэрт бичиж үлдээсэн нь радио нэвтрүүлгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл байжээ.

1960 оны тавдугаар сарын 19-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 102 дугаар зарлигаар Мэдээллийн ба радиогийн хэрэг эрхлэх газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн Мэдээлэл, радиогийн улсын хороо болгожээ. 1960 он гэхэд Монголын радиогийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, нэвтрүүлгийн цагаа нэмэгдүүлж, олон төрөл зүйлийн нэвтрүүлэгтэй болсон байв.Монгол оронд радио өргөн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулсны түүхт 86 жилийн ой  тохиож байна

1960 онд Монголын радио шинэ барилгад нүүж, олон студи ашиглалтанд оруулжээ. Мэдээ хүлээн авах өөрөө бичигт телеграф аппаратыг хэрэглэх болсон нь гадаад дотоод мэдээг цаг алдахгүй шуурхай хүлээн авч сонсогчдод түгээх боломж олгосон юм. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 163 дугаар тогтоолоор Мэдээлэл, радиогийн улсын хорооны орон тоо, бүтцийг нэмэгдүүлж, Удирдах хэсэг, Мэдээллийн хэлтэс, Нэвтрүүлгийн хэлтэс, Гадаад мэдээллийн хэлтэс, Программын хэлтэс, Лавлах тасаг, Олон улсын харилцааны тасаг, “Орчин үеийн Монгол улс” сэтгүүлийн газар, Бичиг хэргийн товчоо, Техникийн хэлтэс, Захиргаа аж ахуй гэсэн 12 хэлтэс, тасгийн бүтцэд сүүлийн үеийн мэдээний, суртал нэвтрүүлгийн хөдөө аж ахуйн, үйлдвэр худалдаа, тээвэр холбооны, хүүхэд залуучуудын, жүжиг, уран зохиолын, дуу хөгжмийн зэрэг төрөлжсөн 7 редакцтай нэвтрүүлэг явуулах болжээ. 

Радио нь мэдээлэх, хөгжөөх, мэдлэг олгох зэрэг үүргийг гүйцэтгэж мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг. Мөн аюулаас сэрэмжлүүлж, онцгой байдал, байгалийн гамшгийн үед шуурхай, цаг алдахгүйгээр олон нийтэд мэдээлэл өгч үнэлж баршгүй хохирлоос ч сэргийлдэг. 

 

Хэзээ ч, хаанаас ч, хэн ч мэдээлэл авах боломжтой өргөн нэвтрүүлгийн сүлжээ юм.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу