АНУ-ын сенатор Жеймс Дэвид Вэнс (Бүгд найрамдах нам, Охайо муж) өнгөрсөн Даваа гарагт “АНУ ОХУ-тай ‘Украины сүүлчийн дусал цус шавхагдах хүртэл’ тэмцэхийг хүсч байна. Энэ мөргөлдөөн ‘Украины сүйрлээр’ дуусна гэдгийг ойлгосон” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Хууль тогтоогч тэрбээр сэтгүүлч Такер Карлсонтой хийсэн ярилцлагадаа “Энэ дайн Украиныг сүйрүүлнэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Би ардчиллын нөхдүүдтэй энэ талаар ярилцаж байсан бөгөөд тэд ОХУ-тай “Украины сүүлчийн дусал шавхагдах хүртэл” тулалдах хүсэлтэй буйгаа хэлж байна.

Энэ нь Украины ашиг сонирхолд нийцэхгүй, үндсэндээ цэргийн гэрээт гүйцэтгэгчид болон оросуудыг ялахыг хүсч буй Америкийн зарим хүмүүсийн ашиг сонирхолд нийцэж байна” гэж хэлжээ. Түүний энэхүү ярианы бичлэгийг Х хуудаст нийтэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу