БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас, өмнөх визийн мэдүүлэг хүлээн авах газар болох “Монгол Намшин” төвд виз мэдүүлсэн иргэдийн гадаад паспортыг Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC)-д түр олгож байсныг цуцалж, өнөөдрөөс эхлэн шинээр байгуулагдсан “M.ДАТСУН” визийн мэдүүлэг хүлээн авах газраас олгох болсныг мэдэгдэв.

Хамрагдах хугацаа:

Тус ЭСЯ-наас 2023.11.01-12.27-ны өдөр хүртэл виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагад хүлээлгэн өгсөн боловч паспортоо буцааж аваагүй иргэдийн паспорт

2023 онд виз мэдүүлгийн материал өгөөд Элчин Сайдын Яаманд шалгагдаж буй паспортыг M. ДАТСУН төв олгохоор болжээ.

Паспорт олгох байгууллагууд:

  1. Монгол Намшин Солонгосын виз мэдүүлгийн төв (KVAC) M. ДАТСУН

Паспорт олгох шинээр сонгон шалгарсан виз мэдүүлгийн төвүүдийн хаяг, утасны дугаар

  1. ДАТСУН

Байршил: Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Олимп хороолол, Сакура Тауэр 5 давхар 505 тоот. Утасны дугаар : (+976)7599-0505
Ажиллах цаг: Даваа-Баасан 9:00-12:30, 13:30-17:00

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу