Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0147 дугаар салбарын хилчид цасан шуурганд төөрсөн иргэний амь насыг аварчээ. Тодруулбал, тус аймгийн Алтай сумын тавдугаар багийн иргэн Б.Ө-нь 2024 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Бор бургаст багаас Алтай сум руу явах үедээ цасан шуурганд төөрч алга болсон байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу хилийн цэргийн 0147 дугаар салбарын ахлах дэслэгч Б.Инжир ахлагчтай тусгай томилгоот бүлэг тус иргэнийг эрэн хайж сумын төвөөс 2.5 километр газарт осгосон байдалтай байхад нь олж, сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өглөө.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу