Соёл, урлагийг дэмжих сангаас 2023 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Урлагийг хөгжүүлэх, сурталчлан таниулах, соёлын өвийг бүртгэх, судлах, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Уг шалгаруулалт 8 төрөлд хуваагдсан арга хэмжээ, төсөл байхаар тусгажээ.

Үүнд:

  1. Соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах төсөл арга хэмжээ
  2. Урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох /ном, СиДи хэвлүүлэх гэх мэт/ төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ
  3. Төсвийн хөрөнгөөр бүтээх үндэсний уламжлалт болон сонгодог урлагийн бүтээл туурвих төсөл, арга хэмжээ
  4. Соёлын өв, үндэсний соёл, урлаг, утга зохиолын бүтээлийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ
  5. Соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах
  6. Үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг алдаршуулах
  7. Монгол судлаачийг бэлтгэх, монгол судлаач, эрдэмтний шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөл, арга хэмжээ
  8. Хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах төсөл, арга хэмжээ, зэрэг багтжээ.

Сонгогдсон төслийн санхүүжилт нь:

– Хувь хүн: 20,000,000.0 /хорин сая/ төгрөг.                \дээд хязгаар\

 – Хуулийн этгээд: 50,000,000.0 /тавин сая/ төгрөг.     \ дээд хязгаар\  байх аж.

Мөн:

-Тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл худалдан авалт хийх төсөл

– Бүтээлийн хувьд Зохиогчийн эрхийн зөрчилтэй болон маргаан бүхий төсөл

-Соёл, урлагийн сангаас өмнө нь санхүүжилт авч байсан төсөл, арга хэмжээ зэрэг нь хамрагдахгүй гэж ээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу