Өнөөдөр гэгээн хайрын өдөр тохиож байна. Хаврын эхэн сарын хамгийн аз жаргалтай өдөр ч байж мэднэ. Сэтгэл хөдлөлийн дотроос хамгийн тааламжтай мэдрэгдэх “дурлал”, “хайр”-ын тухай зохиолч, яруу найрагч гэлтгүй хүн бүхэн л магтан дуулсан байдаг. Ингэж бодохоор хорвоогийн хамгийн “нандин” зүйл “хайр” бололтой.
Хүйтэн өдөр байлаа ч их хотын хаа сайгүй яаран алхах хүмүүс таарах аж. Тэд гартаа цэцэг, амттан гэх мэт хайрыг илэрхийлж болох эд зүйлс барьжээ. Хамгийн дулаахан дүр зураг юм даа.

Бутардаг зүрхтэйг минь мэдсээр байж
Буталдаг харцтай чамайг яах вэ?
Үйрдэг гунигтайг минь мэдсээр байж
Үйрүүлдэг үгтэй чамайг яах вэ?
Эмтэрдэг нулимсыг минь мэдсээр байж
Эмтэлж л орхидог чамайг яах вэ?
Эдгэдэггүй сэтгэлтэйг минь мэдсээр байж
Эдгээхийг нь л мэддэг чамайг яах вэ?         
(Э.Бүжинлхам)

Хайртай хүндээ бэлэглэх цэцэг ширтэн зогсох залуусын зүрх сэтгэл эрүүл байна хэмээн бодогдоно. Тэд хайрлаж дурлахын сайхныг мэдэрч, хэцүүг нь ч амсах биз. Ийм нэгэн цаг хугацааны төгөл дунд догдолж, инээж алхах олон хүнтэй зөрсөн дөө ч тэр үү, нэгэн өдөр гэрэл гэгээтэйгээр өнгөрлөө. 
Хайр бүхэн, хайрласан бүхэн  аз жаргалтай байх болтугай.
А.САЙХАН
Гэрэл зургийг: Х.НУРЖАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу