Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.Жаргалан Цаг уурын эрс тэс өөрчлөлттэй холбоотойгоор халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар мэдээлэв.

Тэрбээр “Дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд өвлийн улиралд гэнэтийн дураарал, хүйтрэл ажиглагдаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард гэхэд олон жилийн дунджаас -15-20 градус хүрч дулаарсан бол эргээд олон жилийн дунджаасаа эрс хүйтэрч, зарим уулархаг нутгаар -50 градус хүрч байна.

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон. Улаанбаатар хотод ч цасан бүрхүүлийн хэмжээ өмнөх жилүүдээс их, халиа тошин үүссэн ийм үед гэнэтийн дулаарал ажиглагдах магадлал өндөр байгаа учир шар усны үерийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.

Нийт нутгаар, ялангуяа Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймагт энэ сарын 15, 16-нд огцом дулаарах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар нэмэх градус давж дулаарна. Энэ сарын 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар цасан шуургатай, огцом хүйтрэх төлөв ажиглагдаж байна” гэлээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу