Увс аймаг, Тариалан сум, Бургастай багийн “Шар бүрдийн хөдөө” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 60 км-т, сумын төвөөс  урд зүгт 40 км-т/ суудлын автомашинууд цасанд суужээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний 19:10 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход нийт 47 зорчигчтой, 14 суудлын автомашин цасанд суусан байсныг  ажиллаж, татан гаргажээ.

Ташрамд анхааруулахад, энэ сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч эрс чангарна. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу