Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-нд нийт 2114 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1765, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байна.

Мөн хүний биед халдсан 91, хулгайлсан 49, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 63 дуудлага бүртгэгджээ. 

Харин хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 120 дуудлага ирсэн байна. 

Мөн гэмт хэргийн шинжтэй 63 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 34 хэргийг нөхөн илрүүлжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу