“Айтүүлс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 7-ны өдрийн №24/004 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 43 хувь буюу 103,356,372 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна. Нэгж хувьцаа тус бүрд 3 төгрөгөөр тооцож, ногдол ашгийг хуваарилах ажээ.

Ногдол ашиг авах эрхтэй, компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2024 оны тавдугаар сарын 31-ний өдрийн дотор “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулж олгохоо мэдэгдсэн байна.

Монголын хөрөнгийн бирж дээр 2017 онд мэдээллийн технологийн салбарын анхны IPO хийгдэж, “Айтүүлс” хувьцаа анхдагч зах зээл дээрээс 1000 гаруй хөрөнгө оруулагчийн 3.9 тэрбум төгрөгийн захиалга авч, амжилттай арилжаалагдсан. Энэ нь хөрөнгө оруулагчдын болон захиалгын дүнгээр урьд өмнө байгаагүй амжилттай үзүүлэлт болж байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу