Австралийн Ерөнхий сайд Энтони Албанес дөрвөн жил хамтран амьдарсан Жоди Хэйдонтой сүй тавьж байгаагаа зарлав. Тэрбээр Гэгээн Валентины өдрөөр сүйт бүсгүйдээ тусгайлан хийлгэсэн бөгжөө зүүн өгч, гэрлэх санал тавьжээ.

Өдгөө 60 настай Албанес, 45 настай Хэйдон нар 2020 онд Мельбурн хотод бизнесийн оройн зоогийн үеэр танилцжээ. Тэрбээр төрийн албан тушаал хаших хугацаандаа сүй тавьсан Австралийн анхны удирдагч болсон байна.

Албанес олон нийтийн сүлжээгээр дамжуулан сэлфи хийж, “Тэр тийм гэж хэлсэн” гэж бичжээ. Тэд дараа нь хамтарсан мэдэгдэл хийж, “Бид та бүхэнтэй энэ мэдээг хуваалцаж байгаадаа, үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх болсондоо маш их баяртай байна. Бид бие биенээ олсон нь үнэхээр азтай хэрэг шүү” гэжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс шинэхэн хосод баяр хүргэсний дотор Шинэ Зеландын удирдагч Кристофер Луксон, телевизийн тогооч Нигелла Лоусон нар болон парламентын гишүүд, хамтран ажиллагсад нь багтжээ.

Австралийн Гадаад хэргийн сайд Пенни Вонг “Хайр бол гайхалтай зүйл. Та хоёр сүй тавьж буйд би маш их баяртай байна” гэж бичсэн байна.

Албанес Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий сайдын орлогч асан Кармел Теббуттантай гэрлэж байжээ. Хүү Натан Албанес нь 23 настай аж. Тэд 19 жил ханилаад, 2019 онд хоёр тийш болсон байна.

Эх сурвалж: ВВС
Д.ТУЯА

2 САНАЛ

  1. Миний үеийн авгай байна бодвол лалар том алтай л биз

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу