“Мөнгөн мод 2023” оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах бүртгэл эхэллээ.

Энэхүү наадмыг Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээн туурвих үйл ажиллагаа, бүтээлч санал санаачилгыг дэмжих, шилдэг бүтээл, уран бүтээлчийг тодруулан алдаршуулах зорилгоор зохион байгуулж эхэлсэн билээ.

Энэ  удаагийн наадмын бүртгэл хоёрдугаар сарын 29-ний өдрийн 17:00 цаг хүртэл явагдах юм.

Наадамд бүртгүүлэх заавар:

Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам: (линкээр орно уу https://shorturl.at/gjlS7 )
Шилдэг уран бүтээл болон шилдэг судлаачийн удирдамж: (линкээр орно уу/ https://shorturl.at/novRV)
Нэр дэвших маягт: (линкээр орно уу https://shorturl.at/hoFNV)
Материал хүлээн авах хаяг: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Амарын гудамж, Соёлын төв өргөөний Г корпус, 6 давхар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар
Мөн mungunmod@gmail.com цахим хаягаар материалаа ирүүлэх боломжтой.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу