УДЭТ-ын залуу, дунд үеийн уран бүтээлчдийн “ТЕАТР-2024” нэг хүний жүжгийн уралдаан энэ сарын 5-6-ны өдрүүдэд болж шилдгүүдээ шалгарууллаа.
Энэхүү уралдааны тэргүүн байрт “Тайгын хүрэн” бүтээлээр СТА Ц.Жаргалсайхан , “Хоосон авдар” бүтээлээр Т.Анхзул нар шалгарч, хамт олноо авьяас билэг, мэргэжил, ур чадвараараа манлайлжээ. 
Нэг хүний жүжиг нь уран бүтээлчээс маш их хөдөлмөр, өндөр ур чадвар шаарддаг төрөлд тооцогддог билээ.
“Нэг хүний жүжиг”-ийн уралдаанд эмэгтэй 9, эрэгтэй 12 нийт 21 уран бүтээлчид өөрсдийн зохиол болон сэдэвлэн туурвисан уран бүтээлээр өрсөлдсөн юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу