Өмнөх жилүүдийнхээс халиа тошингийн хэмжээ харьцангуй их байгаа нь олон эрсдэлийг дагуулж болзошгүй байна. Урьд өмнө халиа тошин үүссээр ирсэн ч энэ жилийн хувьд харьцангуй эрсдэл өндөртэй байгаа юм.

Нийслэлийн удирдлагууд, холбогдох албаныхан уг асуудалд анхаарлаа хандуулж, шуурхай арга хэмжээ авч ажилласаар буй. Жишээлбэл, Сэлбэ голын мөсийг зөөж, бусад хэвийн хэмжээг давсан газруудад суваг гаргах ажлуудыг хийж байна.

Энэ талаар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү: “Нийслэлийн харьяа инженерийн байгууламжийн байгууллагууд халиа тошин үүссэн байршлуудад уртасгасан цагаар ажиллан, мөсийг тээвэрлэж байна. Голын мөсийг зөөснөөр шар усны үерээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөсийг зөөхөд хамтран ажиллахаар 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн.

Өдрийн цагаар түгжрэлтэй холбоотойгоор том машинууд ажиллахад хүндрэл үүсэж байна. Сэлбэ голд хөрсний ус нийлүүлсэн аж ахуйн нэгжид Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу арга хэмжээ авсан. Гэхдээ зөвхөн аж ахуйн нэгжүүд хөрсний усыг гол цутгаснаас бус, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь халиа тошин, хөрсний ус нэмэгдэхэд нөлөөлж байна” гэжээ.

Цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байна

Энэ жилийн тухайд Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур тунадас орсон тул хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан. Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байгааг албаныхан мэдээлсээр байна. Энэ нь халиа тошингийн хэмжээ ихсэж, шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлсээр байна.

Халиа гэж юу вэ? Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл. Хөрсний уснаас гадна гол горхи, булгийн ус өвлийн улиралд газрын гадарга дээр гарч ирж, хөлдөн зузаарч ихээхэн хэмжээний зузаантай, томоохон талбай эзэлсэн мөсөн хучаас үүсгэхийг мөн халиа гэнэ.  Халиа нь Монгол орны уулархаг, ус чийгийн нөөц арвинтай газруудад өвлийн улиралд ихээхэн тохиолддог хүйтний гаралтай үзэгдэл гэж мэргэжлийн үүднээс тодорхойлдог ажээ.

Тэгвэл байгалийн жамаар бий болсон эдгээр үзэгдэлд бидний  хийх хариу үйлдэл олон шийдлийг ч дагуулж мэдэх юм. Жишээлбэл, шинээр хотод суурьшсан айл өрхүүд уулархаг, ус чийгийн нөөц ихтэй газруудад суурьшиж байгааг “сааруулах” хэрэгтэй. Энэ тухай санааг 2019 онд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Дашцэрэн дэвшүүлж байжээ. Иргэд голын ай сав, гуу жалга, халианы тархац бүсэд гэрийн буурь, байшингийн суурь зэргийг бэлдэж шороо, барилгын хаягдал асгаснаас шалтгаалан тухай орчны хөрс гэмтэж, үржил шимт байдлаа алддаг байна.
Толгойт гол орчимд халиа тошин үүссэнээс 100 гаруй айл хүнд нөхцөлд байна”

Үнэхээр эргээд харахаар бид хотын амин судас, агаар нь болсон голынхоо ай савуудад дэндүү их байшин барилга барьж, шавж ойртсон байгаа юм.  Өнгөрөгч 2023 оны хувьд нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсэж байв. Харин энэ жил 33 байршилд үүсээд буй.  

модны талбай, хойд туйл ба "dobu" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Халиа нь ихэвчлэн аравдугаар сарын сүүлчээр үүсэж, өвөл, хаврын улирал буюу хоёрдугаар сар хүртэл идэвхжих, гуравдугаар сараас алдарч, улмаар тавдугаар сард бүрмөсөн хайлж дуусдаг байна. Энэ хугацаанд тухайн халианы доорх хөрс чийгээр ханаж бусад газруудтай харьцуулахад зуны цагт ургамал сайн ургах чийглэг орчныг бүрдүүлдэг ажээ.

Ийнхүү тухайн орчинд цаг агаарын харьцангуй чийглэг нөхцөл бүрдэж, агаар дахь тоос, тоосонцрын хэмжээг тодорхой хувиар бууруулдаг сайн талтай. Тиймээс жамаараа бий болсон халианы хамаарах хүрээнд байшин барилга барьж эрсдэлд олноороо орсоор байх уу, эсвэл халиа тошингийн бүсүүдийг хамгаалж байгалийн экосистемийг хамгаалах уу гэдэг нь бидний хамгийн чухал асуудал боллоо.
Шар усны үер, халиа тошингийн цэгүүд дээр эрсдэл байхад хашаа бариад өвөл халиа тошин үүсэнгүүт зарж байна | HUNNU.MN

Өнөөдрийн (2024.02.16) байдлаар өдөртөө +2 хэм байснаа шөнөдөө -24 хэм хүрч хүйтрэх талаар цаг уурын байгууллагаас мэдээлж буй. Температурын энэ хэлбэлзэл болон өнгөрсөн жил их хэмжээний хур тунадас орсон нь шар усны үерийн эрсдэлийг ихээр нэмэгдүүлж байна. Цаг агаарын эрс тэс уур амьсгалд амьдарч буй нийслэлчүүд бид тулгамдсан асуудал бүрийг хөмсгөө зангидан хүлээн авч байхын оронд дараагийн арга хэмжээг ярилцаж, хэрэгжүүлж эхэлбэл ирээдүйдээ сайхан хотынхоо өнгө төрхийг хэвээр нь үлдээх сэн.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу