Фён буюу нөөлөг салхины нөлөөгөөр өчигдөр (2024.02.15)-өөс эхлэн Ховдын нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурч байна. 

Хоёрдугаар сарын 16-ны байдлаар баруун бүсийн нийт нутгаар хүчтэй шуургатай байна. Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагдаад байна.

Иймд Ховд аймгийн ОБГ, Цагдаагийн газарт мэдэгдэж зам нээгдтэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, тээвэрчид, жолооч та бүхэнд тус чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу