“Барс-2” захын хажуу талын “Баянгол” бизнес инкубатор төвд гарсан галын талаар худалдаа эрхлэгчид өнөөдөр (2024.02.16) мэдээлэл хийлээ.

Худалдаа эрхлэгчид: “Галын шалтгааныг хууль хяналтын байгууллага тогтоох байх. Гал гарсан даруйд гал унтраах байгуууллага маш хурдан ирсэн. Үнэхээр энэ цагийн эгэл баатрууд бол “хөлдүү хувцастайгаа гүйж байдаг” онцгойгийнхон юм байна. Баярлаж, талархсанаа илэрхийлмээр байна. 

Бид өнөөдөр төрөөс мөнгө хүсээгүй. Ямар нэгэн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагатай холбож, хүү багатай ямар нэгэн зээлээр хөл дээрээ босох хүртэл туслаач ээ гэж хүсэж байгаа юм” гэлээ.

Мөн “Баянгол” бизнес инкубатор төвийн нийт худалдаа эрхлэгчдийн өмнөөс ард түмнээ хандивын аянд нэгдэхийг уриалж байна гэлээ. 

Хандивийн данс: Голомт банк 1735118488 ӨБҮД сан ТББ

Үзэх: 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу