Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн эмч нар төрөлхийн хамрын хөндийн хавдартай 1 сартай нярайд дурангийн мэс заслыг амжилттай хийсэн байна.

ЭХЭМҮТ-ийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч Б.Дэлгэрмаа нийгмийн сүлжээндээ “Өнөөдөр миний хувьд эмчийн мэргэжлээрээ, эмч залуусаараа бахархах бахархлын өдөр байлаа.

Хамрын хөндийн төрөлхийн хавдартай 1 сартай нярайд дурангаар хавдар авах мэс заслыг анх удаа хийв. Зэргэлдээх хагалгааны өрөөнд 2 настай төрөлхийн сонсголгүй хүүхдэд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс засал хийлээ.

ЭХЭМҮТийн Чих хамар хоолойн залуу мэс засалч нар, МХНТ-ийн нойрсуулагч эмч, сувилагч … та нар үнэхээр мундаг, супер!” хэмээн бичжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу