Хүнд бэрх цагийг туулж, хавар ирэхэд хэн бүхэн дуртай биз ээ. Хорвоод шинэ бүхэн мэндлэх энэхүү цаг хугацааны мөчлөгт юмсын гоо сайхан, үнэн байдлыг та харах нь дамжиггүй.

Сэтгэл санаа ч сэргээд, ёстой л нөгөө “Сэнгэнэтэл сайхан дуулмаар ч юм шиг” санагддаг. Гэвч энэ бүхний зэрэгцээ орших нэгэн бэрхшээл бол хаврын синдром ба хаврын сульдаа, ядаргаа юм.

Хаврын ядаргааг ажралгүй давах аргууд | Unread Today

Хавар цагт нар дэлхийн гадаргууд ойртож ирснээр байгаль дэлхий дулаарахаас гадна шөнө богиносож, өдөр уртасна. Цас мөс хайлж, газрын гадарга гэссэнээр ургамал цэцэг нахиалж, шимт бодисын хөдөлгөөн эрчимждэг.  Ийнхүү  байгаль дэлхий өөрчлөгдөхөд амьд организм, хүний бие дасан зохицох шаардлага үүснэ.No photo description available.

Жишээлбэл, шөнө богиносож, өдөр уртсахад хүний унтах сэрэх цаг алдагдах буюу нойрны био хэмнэл өөрчлөгдөнө. Өвлийн улиралд арай гэж дасан зохицоод байсан бие махбод дахин өөр хэмнэлд шилжиж эхэлдэг. Нарны илч нэмэгдэхтэй зэрэгцэн хүний зүрх судасны үйл ажиллагаа тэлж, зүрхний хэмнэл хурдасдаг байна. 

Ан амьтад ч мөн адил энэ улиралд ичээнээсээ гарч, чилсэн биеэ тэнхрүүлдгийг бид мэднэ.  Ажлын байран дээр нэг л бүтээмж муутай, өдөр өнгөрч өгөхгүй мэт санагдаж болох юм. Энэ нь таны бие хөдөлгөөн, амин дэм, хүчилтөрөгч шаардаж байна гэсэн үг юм. 

Хүн яагаад амархан ядардаг вэ?

Бид ихэвчлэн сульдсан үедээ унтаж амрахыг илүүд үздэг. Хаврын улиралд сульдаж ядарлаа гээд дотроо бодоод л байгаад байвал таны ядаргаа тайлагдахгүй. Эсрэгээрээ идэвхтэй хөдөлгөөн хийж, цэвэр агаарт гарч, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхийг эмч нар зөвлөдөг. 

Хөдөлгөөн хийснээр энерги нэмэгдэж, цусан хангамж сайжирдаг. Энэ үйл явц дархлааны системийг идэвхжүүлэх, хорт бодисыг гадагшлуулах зэрэг олон талаар ашиг тустай. Хаврын улиралд хөнгөнөөс дунд зэргийн эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг ба өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн эдгээр өдрүүдэд ядаргаагаа тайлах нэрээр дусал тариа хийлгэх нь элбэг. Дусал тариа таны эд эсэд хүрч үйлчилж төдийлөн чаддаггүй бөгөөд багахан хэмжээнд үйлчлээд, шээсээр гадагшилдаг байна. Харин амин дэмтэй хоол хүнс хэрэглэх нь хамгийн сайн нөлөөтэй. Мөн өөх тос ихтэй хоол хүнсийг тэр болгон хэрэглэдэггүй байна.

What is the Mediterranean diet? – NF Sports

Органик шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэхэд эд, эс хүртэл шимэгдэж, ядаргааг ялахад нэн тустай. Харин хоол хүнс идэхийн хажуугаар ус уух (2-3 л) хэрэгтэй. Яагаад гэвэл бодисын солилцоо, эд эсийн үйл ажиллагаа усан орчинд явагдах учир ус ууж, шингэнээ нөхөх шаардлагатай юм.         

Энэ мэтчилэн аажим дасан зохицсоор, бид урин дулаантай золгоход хүний бие хэдийнэ дассан байдаг аж. Бид байгалийн л нэгэн амьтан учир эх дэлхийн хэмнэлд тааруулан, дасан зохицож байдаг.

tapatrip_app on X: "Хаврын яргуй дэлбээлжээ http://t.co/eKw5FdZUDd" / X

Дашрамд дурдахад, хавар болоход хамгийн түрүүнд “хаврын синдром” гэх үг бодогддог биз дээ. Энэ нь зүгээр ч нэг хэлсэн үг биш бөгөөд биологийн дагуу явагддаг үзэгдэл аж. Тодруулбал, хаврын цагт дааврын ялгарал нэмэгдэж, цовоо сэргэлэн болохын хажуугаар эрэгтэй хүнээс тестостерон даавар, эмэгтэйгээс эстроген даавар цусанд ялгарч эхэлдэг.

Бэлгийн дааврын нөлөөгөөр нөхөн үржихүйн эрхтэний үйл ажиллагаа сайжирч, дур хүсэл төрдөг байна. Улмаар бие организм, сэтгэл санаа тогтворгүй болж, “хаврын синдром” хэмээх өөрчлөлт бий болдог аж. Энэ нь дан ганц дур хүсэл төрөхөөс гадна хэсэг хугацаанд сэтгэл санааны ихээхэн хямрал бий болгодог байна. 

Хаврын СИНДРОМД гүн өртөхгүй байх ТАВАН ЗӨВЛӨМЖ

Энэ бүхнийг даван туулахад таны хамгийн дуртай дуу хөгжмөөс гадна эрүүл агаар, идэвхтэй хөдөлгөөн чухал гэдгийг дахин хэлье.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу