Улаанбаатар-Ховд чиглэлийн өнөөдөр (2024.02.16)-ийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг Ховд хотын цаг агаарын байдлаас шалтгаалан 19:00 болгон хойшлуулсан байна.

Ховд чиглэлийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

ОМ031 дугаарт аяллын нислэг Улаанбаатар хотоос 19:00 цагт хөөрч, Ховд хотод 20:00 цагт бууна.

ОМ032 дугаарт аяллын нислэг Ховд хотоос 20:40 цагт хөөрч, Улаанбаатар хотод 23:25 цагт буухаар төлөвлөж байна.

Мөн өнөөдрийн ОМ081/082 дугаарт Улаанбаатар-Улаангом-Мөрөн чиглэлийн нислэг Улаангом хотын цаг агаарын байдлаас шалтгаалан Улаангом хотод буух боломжгүй болсон тул Улаангом чиглэлийн нислэгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр үйлдэхээр боллоо.

Улаанбаатар-Улаангом Улаанбаатар чиглэлийн ОМ051/052 аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:

ОМ051 аяллын нислэг Улаанбаатар хотоос 06:15 цагт хөөрч, Улаангом хотод 07:10 цагт бууна.

ОМ052 аяллын нислэг Улаангом хотоос 07:50 цагт хөөрч, Улаанбаатар хотод 10:30 цагт буухаар төлөвлөж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу