ХААН Банк нийт 271 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашиг хуваарилхаар болжээ.
ХААН Банк 2023 онд 558.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүний 48.5% болох нийт 271 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаанд 141.73 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.May be an image of text
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан олгох аж.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 
А.БАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу