Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит Луу жилийн эхний Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булганхангай” дэвжээний бөх, аймгийн начин Батсуурийн Бат-Эрдэнэ түрүүлж, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Ай Ти Эл Экспресс” ХХК, “Өлгийн Хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Мальшийн Еркебулан үзүүрлэлээ.

Дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын харьяат, “Шижир говь” ХХК, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан Ж.Хатанзоригт, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эрхэм Хүслэн Констракшн” ХХК, “Дүнжингарав” давжээний бөх, аймгийн харцага Б.Ганзолбоо нар шалгарлаа.

Наймд аймгийн хурц арслан Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Г.Дармаажанцан, Э.Нандин-Эрдэнэ, М.Эрхэмбаяр нар үлдэв.
Дараагийн 7 хоногт буюу хоёрдугаар сарын 23-ны баасан гарагт 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, 24-нд 11:00 цагаас Төв аймгийн Бүрэн сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин М.Загдсүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 128 бөхийн барилдаан, 25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум, сургуулийн 100 жилийн ойд зориулсан Баян-Өндөр сумаас төрөн гарсан ах дүү гурван бөх аймгийн арслан Сампилын Лувсангомбо, Сампилын Гомбодорж, аймгийн заан Сампилын Дорж нарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу