Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн “Хөх дэл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 380 км-т, сумын төвөөс урд зүгт 80 км-т/ хоёрдугаар сарын 16-ны 20:00 цагийн орчимд малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болжээ. 

Энэ тухай дуудлагыг хоёрдугаар сарын 17-ны 23:00 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн нь хоёр малчныг эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагт эхлүүлжээ.

Тус өдрийн 10:40 цагт нөхөр М /53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь 9 км зайнаас эсэн мэнд олсон байна. Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу