Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум, Баян-Улаан багийн “Агуйн дэл” гэдэг газар /Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 28 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 23 км-т/ малын саравч, гэр шатжээ. Энэ талаар дуудлагыг хоёрдугаар сарын 18-ны 06:30 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчин Б-ын 5 ханатай гэр, 2х2  метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт тухайн малчны найман бог мал өртөж хорогдсон байна.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу