Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны нэгдүгээр сарын голлох үзүүлэлтүүдийг өнөөдөр (2024.02.19) танилцууллаа. Үүнд дотоодын нийт бүтээгдэхүүн 27.90 хувь, өрхийн сарын дундаж орлого 23.8 хувиар тус тус өссөн эерэг үзүүлэлт гарчээ.
Мөн бусад салбарын дэлгэрэнгүй тоон үзүүлэлтийг ҮСХ-ны Мөнгө, санхүү, үйлчилгээний статистикийн хорооны дарга Л.Энхбаатар танилцуулсан юм. Тодруулбал,
1. “Ажилгүй хүний тоо өмнөх оны мөн үеэс 15.8 мянгаар буурсан”
 Ажиллах хүчний судалгааны 2023 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 (57.6%) сая нь ажиллах хүч, 915.9 (42.4%) мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний 1.2 (96.1%) сая нь ажиллагчид, 48.8 (3.9%) мянга нь ажилгүй хүн байна.
Ажиллагчид өмнөх оны мөн үеэс 38.6 (3.3%) мянгаар, өмнөх улирлаас 3.5 (0.3%) мянгаар өсөж, ажилгүй хүн өмнөх оны мөн үеэс 15.8 (24.5%) мянгаар, өмнөх улирлаас 17.2 (26.1%) мянгаар буурсан байна.
Ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.6 хувиар өслөө
Ажиллах хүчнээс гадуурх хүн амын 54.9 (6.0%) мянга нь цалин хөлс, орлого олох ажил хайх эсвэл хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч байна. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеэс 11.5 (26.6%) мянгаар, өмнөх улирлаас 15.0 (37.7%) мянгаар өссөн.
2. “Нэг ажиллагчид ногдох ДНБ өмнөх оноос 2 сая төгрөгөөр өссөн”
 Нэг ажиллагчид ногдох ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2023 оны 4 дүгээр улиралд 6.9 сая төгрөг, жилийн дүнгээр 24.8 сая төгрөг болж, өмнөх оноос 2.0 (8.7%) сая төгрөгөөр өссөн байна.Мэдээ.МН
Томсгосон 4 салбараар авч узвэл, нэг ажиллагчид ногдох ДНБ буюу хөдөлмөрийн бүтээмж 2023 онд Өмнөх оноос уул уурхай олборлолт, үйлчилгээ, аж үйлдвэр, барилгын салбарт өсөж хөдөө аж ахуй салбарт буурсан байна
3. “Өрхийн сарын дундаж нийт орлого 2.3 сая төгрөг болжээ”
Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого, оны унээр 2.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 439.3 (23.8%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 40.2 (1.8%) мянган төгрөгөөр нэмэгджээ.

Нэг өрхийн сарын дундаж орлого 0.2-5 хувиар багасжээ ~ TOIM.MN - ТОДОРХОЙ ТОЙМЛОНО

Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2015 оны үнээр илэрхийлэгдсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 163.6 (14.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 13.9 (1.1%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 104.9 (17.8%) мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бодит орлого 26.1 (34.9%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь гол нөлөө үзүүлжээ.
4. “Дотоодын нийт бүтээгдэхүүн 2 их наяд төгрөгөөр өслөө”
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр оны унээр 68.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 15.0 (27.9%) их наяд төгрөгөөр өссөн бол 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 (7.0%) их наяд төгрөгөөр өслөө.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр баруун бүсдээ тэргүүлж байна

ДНБ 2023 онд 7.0 хувиар өссөний -1.3 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.6 нэгж хувийг аж үйлдвэр, барилгын салбар, 4.3 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.9 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар тус тус бүрдүүлсэн байна.
5. “Мөнгөний нийлүүлэлт 37.5 их наяд төгрөгт хүрчээ”
Мөнгөний нийлүүлэлт (м2) 2024 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 7.8 (26.1%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн харилцах 2.0 (33.5%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.3 (33.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны нгэдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.7 (1.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 133.6 (12.9%) тэрбум төгрөгөөр өсжээ. Гадаад цэвэр актив 2024 оны нэгдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 9.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.9 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.5 (2.6 дахин) их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоод цэвэр актив 28.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 171.0 (0.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 2.2 (8.5%) их наяд төгрөгөөр өсжээ
6. “Улсын төсвийн нэгдсэн орлого 2.8 их наяд төгрөг хүрчээ” 
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2024 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.5 (2.2 дахин) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 2.7 их наяд төгрөгт хүрч, 1.6 (2.5 дахин) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2024 оны нэгдүгээр сард 2.1 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 676.0 тэрбум төгрөгийн ашигтай гарчээ.

Төсвийн нийт тэнцэл 2,677.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна · Dorgio.mn

7. “Төлбөрийн тэнцэл 244.5 сая ам.долларын ашигтай гарсан” 
Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 онд 2.3 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны жилийн эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 244.5 сая ам.долларын ашигтай гарсан.
Төлбөрийн тэнцэл 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа - Eguur.MN Урсгал данс ашигтай гарахад барааны худалдааны экспорт нэмэгдэж, барааны худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлсөн байна.
8. “Гадаад худалдааны эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн”
Монгол Улс 2024 оны нэгдүгээр сард нийт 115 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1.3 тэрбум ам.доллар, импорт 936.0 сая ам.долларт хүрч, тэнцэл 388.9 сая ам.долларын ашигтай гарсан байна.Гадаад худалдааны нийт бараа эргэлт 20 тэрбум ам.долларт хүрчээ
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 491.8 (27.8%) сая ам.доллар, экспорт 244.8 (22.7%) сая ам.доллар, импорт 247.0 (35.8%) сая ам.доллароор тус тус өсөж, тэнцэл 2.1 (0.5%) сая ам.доллароор буурсан байна.
9. “Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оноос 7.6 хувиар өссөн”
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.
2024 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод барааны бүлгийн үнэ 8.1 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 8.4 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.0 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.7 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байна.Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгдсэн байна
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны нэгдүгээр сард 12.3 хувь гарсан бол 2024 оны нэгдүгээр сард 7.6 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 4.7 нэгж хувиар буурсан байна.
10. “Орон сууцны үнэ өмнөх оноос 9.3 хувиар өссөн”
2024 оны нэгдүгээр сарын байдлаар, Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна.
Орон сууцны үнэ өмнөх оноос 9.3 хувиар өсжээ
2024 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.91 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.20 сая төгрөгийн үнэтэй байна.
2024 оны нэгдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.79 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.45 сая төгрөгийн үнэтэй байна.
11. “Малын хорогдол Сүхбаатар аймагт хамгийн их байна”
 Maлын зүй бус хорогдол 2024 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 453.9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 169.1 (59.4%) мянгаар өссөн байна. Нийт хорогдол оны эхний малын 0.7 хувийг эзэлж байна.Speaker.mn
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 197.6 мянга, ямаа 182.8 мянга, үхэр 47.9 мянга, адуу 25.4 мянга, тэмээ 123 толгойгоор тус тус хорогдсон байна.  Нийт хорогдсон малын 40.3 хувийг ямаа, 43.5 хувийг хонь эзэлж байна.
Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2024 оны нэгдүгээр сард,
  • Сүхбаатар аймагт 151.3 (33.3хувь) мянга,
  • Хэнтий аймагт 66.8 (14.7 хувь) мянга,
  • Дорноговь аймагт 60.2 (13.3 хувь)мянга,
  • Архангай аймагт 32.8 (7.2 хувь) мянга,
  • Дорнод аймагт 20.5 (4.5 хувь) мянга,
  • Хөвсгөл аймагт 19.0 (4.2 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 77.3 хувийг эзэлж байна.

12. “Барилга угсралт, их засварын ажил өмнөх оноос 1.1 их наяд төгрөгөөр өсжээ”

 Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2023 онд 7.5 их наяд төгрөг болж, 7.2 (96.4%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 270.3 (3.6%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2022 оны эхний хагас жилд 12,9 хувиар өслөө
Барилга угсралт, их засварын ажил 2023 онд өмнөх оноос 1.1 (17.1%) их наяд төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын барилгын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 956.0 (15.3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
13. “Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2.5 их наяд төгрөгт хүрлээ”
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 458.5 (22.1%) тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай олборлолт 352.4 (24.8%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 87.2 (20.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Завханд аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэж ажилгүйдэл буурчээ

14. “Худалдааны салбарын борлуулалтын орлого 6.6 их наяд төгрөгөөр өслөө”
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2023 онд 44.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 6.6 (17.6%) их наяд төгрөгөөр өслөө. Худалдааны салбарын борлуулалтын орлогын 22.7 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77.3 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.
Зөрчлийг арилгуулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүллээ
Хүнсний бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 2023 онд 10.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх өмнөх оноос 1.9 (23.2%) их наяд төгрөгөөр, хүнсний бус бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа 34.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 4.7 (16.1%) их наяд төгрөгөөр тус тус өслөө.
15. “Өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 54.5 тэрбум төгрөгөөр өсжээ”
 Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2023 онд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 376.8 (21.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
MAXIMA: Монголын хамгийн өндөр рейтингтэй нэвтрүүлгүүдЭнэхүү өсөлтөд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 169.4 (17.0%) тэрбум төгрөг, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого 91.6 (70.3%) тэрбум төгрөг, утсан холбооны орлого 58.7 (26.5%) тэрбум төгрөг, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 54.5 (23.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлжээ.
16. “Даатгалын нөхөн төлбөрт 38.8 тэрбум төгрөг олгожээ”
Даатгалын хураамжийн орлого 2023 онд- 392.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 91.3 (30.4%) тэрбум төгрөгөөр, даатгалын нөхөн төлбөрт 120.9 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 26.6 (28.3%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.Life and income protection insurance: tax deductions explained - Carbon Group
Даатгалын хураамжийн орлогын 87.2 хувийг сайн дурын даатгал, 12.0 хувийг албан журмын даатгал, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 68.8 хувийг сайн дурын даатгал, 29.5 хувийг албан журмын даатгал, 1.7 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал тус тус эзэлж байна.
Даатгалын нөхөн төлбөрт 2023 оны дөрөвдүгээр улиралд 38.8 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 13.4 (52.9) тэрбум төгрөгөөр, өмнөх улирлаас 10.1 (35.1%) тэрбум төгрөгөөр өсжээ.
17. “Аюулт үзэгдэл, ослын улмаас 2.1 их наяд төгрөгийн хохирол учирчээ”
Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2024 оны нэгдүгээр сард 392 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 15 (4.0%)-аар өссөн байна. Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2024 оны нэгдүгээр сарын байдлаар нийт 831 хүн нэрвэгдсэн байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 298 хүн нас барж, 3524 иргэн гэмтжээ
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2024 оны нэгдүгээр сарын байдлаар 2.1 их наяд төгрөгийн хохирол учирсан байна.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу