“Эрдэнэс Тавантолгой” ХК иргэдэд өнгөрсөн нэгдүгээр сард 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 108.7 төгрөгийн ногдол ашиг олгож, ирэх дөрөвдүгээр сард 2023 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлээд буй юм.

Тус компани 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нэгж хувьцаанд ирэх дөрөвдүгээр сард 266 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна.

Иргэн та эзэмшиж буй хувьцааныхаа тоог 266 төгрөгөөр үржихэд таны авах мөнгөн дүн гарна. Үүнээс ХХОАТ-ын 10 хувийн татвар суутгаснаар, үлдсэн нь таны гар дээр очих ю юм.

Жишээлбэл, иргэн 1072 ширхэг хувьцаагаа бүтнээр нь эзэмшиж байгаа тохиолдолд 285 мянган төгрөгийн ногдол ашиг, түүнээс ХХОАТ-ын 10 хувийг суутгаад, дансанд орох мөнгөн дүн нь 256 мянга болох ажээ.

Хэрвээ та 750 ширхэг хувьцаатай бол нэгж хувьцааг 266 төгрөгөөр үржүүлэхээр авах ногдол ашгийн мөнгө 199,500 төгрөг болно. Үүнээс татварын 10 хувийг суутгаснаар иргэн Г-ийн дансанд 179 мянган төгрөг шилжих юм.

Харин сургалтын төлбөрт суутгуулсан, Засгийн газарт худалдсан шалтгаантай, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 222 ширхэг хувьцаа эзэмшигчийн хувьд 222-ыг нэгж хувьцааны үнэ болох 266 төгрөгөөр үржүүлэхэд авах ногдол ашгийн мөнгө 59,052 төгрөг болж, түүнээс 10 хувийн татвар суутгаад, дансанд нь 53 мянган төгрөг шилжих юм.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу