Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нэгэн эмэгтэйг орцонд нь олон удаа хутгалж, гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 49 настай эмэгтэй Н-ыг хамаарал бүхий эрэгтэй болох Д.М гэгч нь нуруу, гар, хүзүү зэрэг амин бус газарт нь олон удаа хутгалж, хүнд гэмтээсэн байна.

Тухайн этгээдийг хэрэг үйлдсэн даруйдаа зугтаж, Алтанбулаг боомтод очоод байхад нь цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлэн, саатуулжээ.

Хохирогч эмэгтэйн биеийн байдал хүнд, эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлж буй бөгөөд хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байгаа аж. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу